Боолчлолын эсрэг амьдралаа зориулсан лесби хос

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

ЛГБТИ хүмүүсийн нийгэмд үзүүлсэн нөлөөний талаар  АНУ-ын түүхийн архивт тэмдэглэгдэн үлдсэн  байдаг байна. Тэгвэл боолчлолын эсрэг тэмцэхэд амьдралынхаа ихэнх хугацааг зарцуулсан гайхамшигтай лесбиян хосыг танилцуулъя. 

СААЛЛИ ХООЛЛИ, КАРОЛАЙН ПАТНАМ (1848-1893)


Саалли, Каролайн хоёр Обэрлийн коллежид танилцсан ба төгссөн даруйдаа боолчлолын эсрэг тэмцэж эхэлжээ. Хос боолчлолыг халах тухай лекцуудыг домогт Сожоорнэр Трүүттэй хамт илтгэдэг байв. АНУ-ын Иргэний дайны дараа Саалли чөлөөлөгдсөн хар арьстан хүмүүсийн боловсролд зориулах мөнгийг хойд нутагт босгож эхэлжээ. Мөн Америкийн анхны цагаачдад зориулсан байруудын нэг болох Хоолли сургуулийг нээсэн байна. Саалли Каролайн дээр очсоныхоо дараа хос сургуулиа жилийн дөрвөн улиралд ажиллуулж байсан ба бусад сонгуулийн эрхийн төлөө тэмцдэг эмэгтэйчүүдээс ялгаатай нь хар арьстан эрчүүдийн ч сонгуулийн эрхийн төлөө ажиллаж байв.

ХАРРИЕТ И. ЖАЙЛЗ, СОФИЯ Б. ПААКАРД (1855-1891)


Хос 1850-иад оны дунд танилцаж цуг амьдрах болжээ. Улмаар Атланта руу нүүж, боолчлолоос чөлөөлөгдсөн хар арьстан эмэгтэйчүүдийн Атлантын баптист эмэгтэйчүүдийн семинар нэртэй, одоо Спээлман коллеж болсон сургуулийг 1888 онд байгуулжээ. Тус хосын хийсэн ажлыг хүмүүс өндрөөр үнэлдэг байна. Хосыг зэргэлдээ Силвэр Лэйк оршуулгын газарт оршуулсан байдаг аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top