Мексикийн хүн судлал, түүхийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хүний гавлаар барьсан Ацтекийн үеийн цамхаг илрүүлжээ. Уг цамхгаас нийт 650 гаруй хүний гавлын ясыг олж илрүүлсэн ба нас биенд хүрсэн эрэгтэй, эмэгтэйчүүдээс гадна хүүхдийн гавлын яс хүртэл байсан гэнэ.
Судлаачдын хэлж буйгаар тэд зөвхөн цэрэг эрсийн гавлын яс байна гэж бодсон ч судалгааны ажил урагшлах тусам тэдний таамаг эсрэгээрээ болж эмэгтэйчүүдийн цаашлаад хүүхдийн гавлын яс хүртэл гарч ирсэн байна.
Уг цамхагийн малтлага дөнгөж эхлээд байгаа бөгөөд суурь хэсэгт малтлага хийгдээгүй байгаа ба дахиад ч хүний гавлын яс гарч ирэх магадлалтай аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )