Хөлбөмбөгчин Криштиану Роналду саяхан ихэр хүүхэдтэй болсон билээ. Тэрбээр одоо том хүү болон шинэ төрсөн хүү, охин ихрүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Том хүү Криштиану нь долоон настай билээ. 32 настай хөлбөмбөгчин хоёр ихэртээ Матео, Ева гэж нэр өгчээ.
Роналду тэмцээн, тоглолт гэхээсээ илүү хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэхийг чухалчилж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ихрүүдээ анх удаа харахаар Холбоодын цомын тэмцээнийг орхин явсан билээ. Роналдугийн “Инстаграм”-даа хийсэн ихрүүдээ тэвэрсэн зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэгвэл тэрбээр гурван хүүхэдтэйгээ жаргалтай байгаа зургаа мөн оруулжээ. Түүнчлэн Роналдугийн найз бүсгүй Жоржина Родригес ирэх аравдугаар сард түүнд ихэр хүүхэд төрүүлж өгнө гэсэн мэдээлэл бий. Гэхдээ бүсгүй жирэмсэн гэдгээ олонд харуулахгүй байгаа аж. Нэгэн зураг дээр Жоржинагийн гэдэс нэлээд томорсон харагдаж байгаа нь жирэмсэн гэдгийг нь баталж байгаа юм.
О.Саша