Чин Хай: Царайлаг хүүхэд төрүүлэхийг хүсвэл сайхан хүмүүсийн зургийг гэртээ өлгө

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Их багш Чин Хай хүүхдийг хэвлийд байхаас нь боловсролд анхаарах нь маш чухал тухай ярьжээ. Тэрбээр "Хүүхдийг сургахын тулд хэвлийд байхаас нь эхлэх ёстой. Жирэмсний үедээ түүнд эерэг, сайн зүйлс хэлж байх хэрэгтэй. Түүнд ном, толь бичиг уншиж өг. Хүүхдийн IQ нь сайжрах болно. Ойр ойрхон дуу дуул, эерэг, сайн дуунууд, тэгвэл түүний IQ мөн нэмэгддэг, магадгүй 20 – 50 оноогоор. Жирэмсэн байхдаа, хүүхдийнхээ чадамжийг сэргээвэл, түүний мэдрэлийн систем нь илүү хөгжих болно" хэмээжээ.

Мөн Чин Хай багш орчин үеийн хүүхдүүд яагаад ухаантай байгааг тайлбарлажээ. Тэрбээр "Орчин үеийн хүүхдүүд маш ухаантай. Яагаад гэдгийг нь мэдэх үү? Учир нь ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд зурагт үзэж, гэдсэн дахь хүүхдүүддээ маш их мэдээлэл өгдөг. Хүүхэд тийм мэдээллийг шингээн авч чаддаг шалтгаан нь түүний тархи нь хөгжөөд эхэлчихсэн байдаг. Тийм учраас жирэмсэн эх юу л шингээнэ, хүүхэд түүнийг шингээн авч байдаг. Хүүхэд биетэй, тусгаарлагдсан байдаг учраас сонсож чадахгүй гэж бүү бод. Эх үр хоёрын гүн холбоонд тулгуурлан хүүхдэд ихээр нөлөөлж болдог. Та юу л идэж, ууж, бодно түүнд нөлөөлөх боломжтой. Тархийг тэтгэдэг хоол буюу бууцай болон бусад ногоон навчит уургамлыг илүүтэй идэх хэрэгтэй. Хүүхэд ухаантай бөгөөд үзэсгэлэнтэй төрөх болно. Хэрвээ хүүхдээ царайлаг төрүүлэхийг хүсвэл, байшиндаа үзэсгэлэнтэй, царайлаг, ёс суртахуунтай хүмүүсийн зургийг хаа сайгүй өлгөөрэй. Хүүхэд тань маш царайлаг төрөх болно. Та хэний л тухай бодно, хүүхэд тэр хүн шиг харагдах болно. Ихэнх хүүхдүүд аав шигээ харагддаг, яагаад гэвэл та нар нөхрөө хамгийн ихээр хайрладаг! Мөн түүнд хамгийн дургүй байдаг! Тийм учраас хүүхэд аавтайгаа илүү адилхан харагддаг, учир нь ээж нар түүний талаар өдөр бүр боддог. Ихэнх хүүхдүүд ээжээсээ илүү аавтайгаа адилхан харагддаг.  Хүүхэд ямар харагдах нь хамаагүй, ээж хүн хүүхдээ гэж үргэлж мэддэг. Харин нөхөр нь баттай мэддэггүй. Хүүхэд нь түүнтэй адилхан харагдаж байгааг хараад түүнд их таатай байх болно. Тэрээр илүү сайн харж хандаж, хүүхдээ илүү хайрлах болно. Энэ бол Бурханы зохицуулалт. Тийм учраас, “Ямар хачин юм бэ! Хүүхдүүд үргэлж надаас илүү нөхөртэй маань адил харагдах юм” гэж бүү атаархаарай. Энэ бол энгийн л зүйл" гэжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top