Үзэсгэлэнт эзэгтэйн үнэн төрх олныг цочирдуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

 Дельфин Лалаури хэмээх эмэгтэй нь угсаа гарал сайтай, чинээлэг нэгэн байжээ. Тэрээр тансаг амьдралтай байгаад зогсохгүй, гоо үзэсгэлэнгээрээ хэнийг ч дагуулахааргүй сайхан эмэгтэй байсан байна. Түүнд үйлчлэх маш олон зарц нар байдаг аж. Тэрбээр зарц нараа байнга сольдог байснаас гадна, зарц нар нь учир битүүлгээр алга болдог байв.

1834 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Дельфин Лалаурийн Нью Орлеанс дахь гэрт нь гал гарчээ. Улмаар ойр хавьд нь амьдарч байсан хүмүүс галыг унтраахад туслахаар очихдоо аймшигтай зүйлсийг олж харсан байна. Хүн харахын эцэсгүй болтлоо тамлуулж, зэрэмдэглүүлсэн үйлчлэгч нарын цогцос гэрт нь байжээ. Галыг гал тогооных нь өрөөнд хоригдож байсан зарц санаатай тавьсан ба хүмүүсийг цуглуулснаар өөрийгөө аварч, харгис эзнийхээ үнэн төрхийг ч илчилсэн байна.

Оршин суугчид Дельфин Лалауриг буруутган шүүхэд өгсөн ч тэрээр гэр бүлийн хамтаар Францруу зугтжээ. Улмаар түүний сургийг гаргаж чадаагүй байна. Харин уг явдлаас 15 жилийн дараа буюу 1849 оны 12 сарын 7-ны өдөр 69 насандаа Дельфин Лалауриг Парист насан эцэслэсэн гэх мэдээ байдаг аж. Тэрбээр нийт гурван удаа гэрлэж байсан ба хоёрт нь бэлэвсэрч хоцорсон байжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top