Хүйсээ солиулсан хүнээс эр, эм нь үл мэдэгдэх хүүхэд төржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Канадад хүйс нь мэдэгдэхгүй найман сартай хүүхэд байдаг гэнэ. Сирил Атиг төрөхөд хүйсийг нь “U” гэж тэмдэглэжээ. “Undetermined” буюу “тодорхой бус” гэсэн үг юм. Түүнд эмэгтэй хүүхдийн палааж болон эрэгтэй хувцасны аль алийг нь өмсгөдөг аж.

Сирил нь хүйсээ солиулсан хүнээс төржээ. Хүйсийн баримжаагүй хүмүүсийн эвслийн гишүүн, эмэгтэй төрөөд эрэгтэй болж хүйсээ солиулсан Кори Доти гэгчээс төрсөн хүүхэд нь ийнхүү аль хүйсэнд хамаарах нь эргэлзээтэй байгаа аж. Кори хүүхэд бүр эр, эм эрхтэний алинтай нь төрснөөс үл хамааран өөрсдөө хүйсээ сонгох эрхтэй гэж үздэг байна. Тэрбээр хүүхдээ том болоод өөрөө хүйсээ сонгог гэсэндээ эр, эмийн алинаар нь ч дууддаггүй гэнэ.

Кори өөрөө хүйсээ сольж эрэгтэй болсон ч хүүхэд төрүүлж, хөхөөрөө хооллох боломжтой байжээ. Түүнийг Сирилийн ээж нь гэж хэлж болох ч Кори өөрийгөө аль ч хүйсийн биш хүн гээд "Сирилийн эцэг, эх" гэж хандахыг хүсдэг гэнэ. Мөн хүүхдийнхээ ямар ч бичиг баримт дээр хүйсийг нь бичүүлэхгүй байх нь түүний сэтгэлзүйн хөгжилд сөрөг нөлөөгүй гэж үздэг байна.

Эмч нар ийм хүүхэд төрсөн талаар нууж байсан ч мэдээлэл ам дамжсаар олонд ил болжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Top