Европ тивийн өнцөг булан бүрт бидний тэр бүр мэддэггүй үзэсгэлэнт байгаль бүхий хотууд бий. Тэдгээрийн дотроос жуулчдын хэзээ ч мартахааргүй тавтай амрах нөхцлийг бүрдүүлсэн, урьд өмнө нь очиж байгаагүй, гайхамшиг бүхий хотуудыг нэрлэе.
Рейне, Норвег
Дээрх зураг дээр байгаа загасчлалын багахан хот Рейне ер бусын үзэсгэлэнтэй. Энэ талаар дурдахад мянга мянган үг шаардлагатай. Та зүгээр зургийг нь л харахад Рейнегийн талаарх ойлголтыг авлаа гэсэн үг.
Иллоккортоормиут, Гренланд
Энэ хотын нэрийг уншихад, хэлэхэд хэцүү байж магад. Харин энэ гайхамшигт газарт хүрэхэд тийм ч хэцүү биш. Исландаас долоо хоногт нэг удаа Гренландын далайн эрэг рүү нислэг үйлдэнэ. Иллоккортоормиут хотод жуулчид нисдэг тэргээр очдог. Энэхүү гайхамшигт газарт жуулчдыг татах олон увидас байдаг аж.
Оденсе, Дани
Энэ хот оршин суугчдаараа улсдаа гуравт ордог. Оденсе багахан хот ч гэсэн жинхэнэ гайхамшиг тэнд бий. Данийн өөр хаанаас ч олохооргүй зүйлсийг Оденсед харж болно. Жинхэнэ эрдэнэс ч гэдэг.
Фрайбург, Герман
Энэ зураг танд Фрайбург хотын талаар хэлж өгч чадна. Илүүц үг хэрэггүй биз. Германы баруун урд хэсэгт орших энэ хот ийм л үзэсгэлэн төгөлдөр. 1000 жилийн түүхтэй Фрайбург хотод 230 мянган хүн амьдардаг.
Гереме, Турк
Ер бусын гэмээр эртний энэ хотыг ромчууд анх үүсгэн байгуулжээ. Чулууг огтлон бүтээсэн хот ч гэдэг.
Гент, Бельги
Гент, бас Брюгге ч гэдэг энэ хот харагдаж байгаа шигээ энгийн биш. Сэтгэл татам байдал, хөрш хотуудаасаа ялгаатай цаг агаар нь үнэхээр гайхалтай. Үүнийг нүдээрээ харж, очиж үзсэн жуулчид хэзээ ч мартахааргүй дурсамжтай үлддэг аж.
Торунь, Польш
Польшийн Краков, Варшав хотуудад аялагч, жуулчдын хөл тасардаггүй. Олны урсгалаас түр амсхийж, тайван орчинд амрахыг хүссэн жуулчдад мэргэжилтнүүд дөлгөөн Торунь хотыг зөвлөжээ. Польшийн хойд хэсэгт орших энэ хот тунчиг ая тухтай.
Ротенбург-об-дер-Таубер, Герман
Энэ хотын дүр зураг танд ямар нэгэн юм санагдуулж байна уу. Уолт Дисней “Пиноккио” хүүхэлдэйн кинондоо Ротенбург-об-дер-Таубер хотын дүр зургийг ашиглажээ. Германы энэ хот Европ тивийн 20 гайхалтай хотын нэг.
О.Саша