Бразилын Сан-Паулуд нэгэн хуриман дээр 300 зочин болон сүйт залуугийн байгаа газар руу ирж явсан нисдэг тэрэг сүйрчээ. Хамгийн харамсалтай нь уг нисдэг тэргэнд сүйт бүсгүй явааг хэн ч мэдээгүй байжээ.
Роза Мария Сильва гэгч уг бүсгүй нисдэг тэргээр хуримандаа очихыг мөрөөддөг байжээ. Түүний энэ мөрөөдлийн талаар сүйт залуу нь ч мэдээгүй байсан гэнэ. Роза хуримынхаа өдөр нисдэг тэргэнд суун зочид руу очихоор төлөвлөж, энэ үеэ видео бичлэгт хадгалж явжээ. Гэвч нисдэг тэрэг хурим болох газрын ойролцоо унаж, Роза, нисгэгч, зураг авч байсан зургаан сартай жирэмсэн эмэгтэй амиа алдсан байна.
Бразилын цагдаа нар нисдэг тэрэг сүйрсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Манантай, бороотой байсан учир нисгэгч моднуудыг ажиглаагүйгээс осол болсон гэсэн урьдчилсан таамаг байгаа аж.
О.Саша