Дэлхийн хамгийн алдартай, өндөр үнэ хүрсэн Bliss нэртэй энэ зургийг мэргэжлийн гэрэл зурагчин Чарльз О Рир 1996 онд авчээ. Зураг дээр дүрслэгдсэн газар нь Калифорни мужийн Напа каунти хэмээх газар юм. Урьд цагт Дарсны хөндий гэж нэрлэдэг байсан энэ газрын зургийг Чарльз анх National Geographic сэтгүүлийн захиалгаар 1979 оны тавдугаар сард авч байжээ. Хөндий нэлдээ усан үзмийн тариалан байсныг энэ зургаас харж болно. Тэрбээр газарзүйн сэдвээр бичдэг энэ сэтгүүлд 25 жил ажилласан байна. Хожим Ч.О’Рир Билл Гейтсийн тэргүүлдэг хүмүүнлэгийн сангийн бүрэлдэхүүнд багтдаг Corbis студийн захиалгаар ажилладаг болоод байх үедээ, 1996 онд Напа каунтид дахин очиж зургийг нь авсан нь одоо таны компьютерийн дэрлгэцнээс байнга хардаг тэр зураг юм. Энэ үед хөндий дэх манхнууд усан үзмийн тариалангүй болж нүцгэрсэн байв. Гэтэл энэ зургийг нь Майкрософт компани 200 сая ам.доллараар худалдаж аваад “Луна” гэж нэрлэн Windows XP прогрраммынхаа нүүр царай болгох нь тэр. Энэ тоо одоо хүртэл гэрэл зурганд өгсөн хамгийн өндөр үнэ хэвээр байна. Бүтээлээ ахмгийн өндөр үнээр зарж чадсан авьяаслаг зурагчин Чарльз О’Рир нь Наполеоныг хорьж байсан гэдгээрээ алдаршсан Гэгээн Елена арлын уугуул оршин суугч бөгөөд National Geographic сэтгүүл, гэрэл зургийн HighTurn студид ажиллаж байв. Тэрбээр одоо ч шилдэг бүтээлүүдээ туурвисаар явна. Зурагчны талаар илүү их мэдээлэл олж, гайхалтай бүтээлүүдийг нь сонирхохыг хүсвэл http://charlesorear.photoshelter.com/ хуудсаар зочлоорой.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )