Бодит явдлаас сэдэвлэж бүтээсэн аймшгийн кинонууд

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

 Гэртээ суугаад цай ууж, амттан идэнгээ аймшгийн кино үзэх дуртай бол та үүнийг уншаарай. Зурагтаа унтраагаад л таны өмнө аюулгүй, тайван ертөнц байгааг мэдрэх сайхан байдаг уу. Тэгвэл бид танд дараах аймшгийн кино амьдрал дээр тохиолдсон зүйл дээр үндэслэж хийгдсэн гэдгийг хэлэх гэж байна.

Амитвиллийн аймшиг

2005


Киноны үйл явдал 1974 онд өрнөнө. Цагдаагийн хэсэгт түгшүүрт дуудлага ирж, Де Феогийн гэрт орон дотроо зургаан хүн буудуулсан байгааг хэлдэг.


1974 оны арваннэгдүгээр сарын 13-нд Роналд де Фео нь үнэхээр эцэг эх, ах, дүү нараа алснаа хүлээсэн байдаг. Залууд зарим нэг дуу хоолой үүнийг шаардсан гэж тэр мэдүүлжээ. Жилийн дараа уг байшинд нүүж ирсэн гурван хүүхэдтэй Жорж болон Кейти Латс 28 хоноод нүүжээ. Тэд ер бусын хүчний нөлөөнд ороод байжээ.

Чөтгөрийн эзэмшилд

1973


Алдартай жүжигчний насанд хүрээгүй охин нь сонин болж эхэлнэ. Эмч нар түүнийг сэтгэцийн өвчтэй болсон гэж үздэг ч тодорхой онош тавьж чадахгүй. Харин лам авчрахад эмч нартай санал нийлсэнгүй. Тэрээр охиныг чөтгөр эзэмдсэн гэж үздэг.

Киног 12 настай Робби Маннхеймийн түүхээр хийжээ. Роналд Доу гэх нэрээр ч алдартай. Хүү нас барсан хамаатантайгаа холбогдохоор янз бүрийн оролдлого хийсэн байжээ. Эцэст нь Роббиг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачсан байна. Тэнд лам нар ч олон эмчилгээ хийжээ.

Ид шид

2013


Найруулагч Жеймс Ваны энэ бүтээл 2013 онд дэлгэцнээ гарсан. Киног гаж үзэгдэл судалдаг хоёр судлаачийн бодит амьдралаас сэдэвлэжээ. Тэд бол гэр бүлийн хос Эд ба Лоррейн Уоррен юм. Тэд Аннабель хүүхэлдэйг судалсан байна.

Хараалтай хайрцаг

2012


Кинонд охин нэгэн хайрцаг руу гөлрөн байгаа харагдана. Тэр шинэ тоглоомдоо улам их татагджээ. Энэ нь эзэмдүүлсэн мэт. Эцэг эх нь хайрцагны учрыг олохыг хичээсэн ч тэнд амьд сүнс байна гэж толгойд нь орохгүй.

2001 онд Кевин Маннис гэгч эр хямдралтай худалдаан дээрээс виноны хайрцаг худалдан авчээ. Хайрцаг гэр бүлийн нандин зүйл байсныг тэрээр өмнөх эзэмшигч Хавилагаас нь олж мэдсэн байна. Гэр бүлийнх нь үнэт зүйл учир зарахгүй байхыг тэрээр зөвлөж, үр хойчдоо үлдээ гэсэн ч Хавила уг хайрцаг гэрт нь байгаасай гэж хүсэхгүй байгаагаа хэлсэн учир авсан байжээ. Тэрээр мөн Кевинд хайрцаг эмээгийнх нь өрөөнд юм оёход зориулсан зүйлүүдтэй байсан, еврейн домгоор хайрцганд амьд сүнс байсан учир нээдэггүй байсан гэж ч ярьжээ.

Аннабелийн хараал

2014


Жон Форм жирэмсэн эхнэр Миядаа гайхалтай бэлэг олно. Гэвч хуримын даашинзтай ховор хүүхэлдэйн Мияд өгсөн баяр баясал удаан үргэлжлэхгүй.

Аннабелийн бодит түүх 1970 оны эхэнд болжээ. Нэгэн эмэгтэй охиндоо хүүхэлдэй авсан байна. Сурагч охин нь уг бэлгэнд их баярлаж, коллежид явахдаа авч явжээ. Гэвч тун удалгүй охин болон хамт амьдардаг найз нь өрөөнд ямар нэгэн эвгүй зүйл болоод байгааг мэдэрсэн байна.


Гаж, ховор үзэгдлийн судлаач Эд болон Лоррен Уоррен хүүхэлдэйг шинжлээд Аннабельд муу сүнс байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Одоо хүүхэлдэй тэдний Ид шидийн музейд Коннектикутад байдаг аж. Хүүхэлдэйг шилний цаана байрлуулан “Болгоомжтой, нээж болохгүй” гэсэн бичиг наажээ.

Хөрш хүүхэн

2007


Дэвид Морэн хүү 1958 онд шинэ хөрш Мэг болон Сюзен Лолинтой танилцана. Охид эцэг эхээ нас барсны дараа нагац эгч Рут дээрээ ирсэн байжээ. Гэвч нагац эгч нь сэтгэцийн өвчтэй байв. Тэрээр охидыг зодож, дээрэлхэхээс гадна гурван хүүгээ ч тамлан зовооно.

Энэ нь Индиана мужийн Силвия Лайкенс гэх охины бодит түүхийг ялимгүй өөрчилсөн хувилбар. Тэрээр 1965 онд алагдсан байжээ. Түүнийг эгчийнх нь хамт гэр бүлийн найз Гертруда Баничевски нь харж хамгаалдаг байсан ч гурван хүүхэд дээр нь нэмэгдсэн хоёр ам түүнд дааж давшгүй ачаа байсан бололтой. Тэдний болон хөршийн хүүхдүүд нь Силвияг зодож, бэлгийн дарамт үзүүлж, янз бүрээр тамладаг байжээ. Силвия 16 настайдаа ядарч сульдан, тархинд нь цус алдаж подвалд түгжээтэй байхдаа амьсгал хураасан байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top