Аз жаргалтай төгсгөл буюу наймаалж хүүгийн түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

Олноо “Наймаалж хүү” гэж алдаршсан Deepak Kumar Paswaan хүү эхээс төрөхдөө илүү хөлтэй төржээ. Илүү ч гэж дээ, хөгжил нь зогссон ихрийнх нь хөл түүний цээжнээс унжсан байсан хэрэг. Түүнийг хараад “амилсан бурхан” гэх нэгэн байхад “Чөтгөр” гэж ад шоо үзэгсэд бүр ч олон байв.

Хүү ердийн хүүхэд шиг амьдрахыг хүсэвч эцэг эх нь өдөрт хоёр ам.долларын орлоготой тул мэс засалд оруулах ямар ч боломжгүй байжээ. Гэсэн ч сайн санаатай хүмүүсийн буянаар тэрбээр Бангалор хотын эмнэлэгт өнгөрсөн жилийн зургадугаар сард мэс засалд орон хэвийн болох хүсэл нь биелсэн юм.

Хүү нь эрүүл саруул болсон баярт мөчид аав нь хүүг төрөхөд эмч нар урт наслахгүй гэж хэлснийг дурдаад “Одоо илүү эрхтнээсээ салсан юм чинь хүү маань урт наслана гэдэгт итгэлтэй байна” гэж баяртайгаар өгүүлжээ.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top