Супермодель Женис Дикинсон хорт хавдраа ялсныхаа дараа нөхөртэйгөө амарч явна. 62 настай Женис нөхөр Роберт Гернертэйгээ Сен-Тропед бал сараа тэмдэглэж байгаа аж. Тэд өнгөрсөн оны өвөл хуримаа хийсэн ч бал сараа тэмдэглэх боломж одоо л олджээ.
70-аад оны алдартай моделиудын нэг Женист хуримынх нь өмнөхөн эмч нар хөхний хорт хавдрын онош тавьсан байна. Цагаа олж эхэлсэн эмчилгээ үр дүнтэй болж, Женис аюулт өвчнөө ялж чаджээ. Тэдний гэр бүлд бас нэгэн хүнд зүйл тохиолдсон нь нөхөр нь байшингийнхаа дээврээс унаж гэмтжээ. Женис өнгөрсөн он түүнд болон нөхөрт нь маш хүнд жил байсныг ярьсан байна. Хэцүү бэрхийг давж гарсан тэд одоо амарч зугаалж явна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )