Үндсэн хуулийн ЦЭЦ ямар маргаан шийдвэрлэдэг вэ?

2017 оны 07 сарын 22

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц дараах маргаантай асуудлыг хянан шийдвэрлэнэ:

  1. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  2. Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
  4. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.

    Тодруулбал:

  1. Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:
  • хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /тогтоол/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;
  • Засгийн газрын шийдвэр /захирамж, тогтоол/;
  • Монгол Улсын олон улсын гэрээ;
  • ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллага /Сонгуулийн ерөнхий хороо/-ын гаргасан шийдвэр /тогтоол/.
  1. Цэц дор дурдсан албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:
  • Монгол Улсын Ерөнхийлөгч;
  • Улсын Их Хурлын дарга;
  • Улсын Их Хурлын гишүүн;
  • Ерөнхий сайд;
  • Засгийн газрын гишүүн;
  • Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;
  • Улсын ерөнхий прокурор.
  1. Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:
  • Монгол Улсын Ерөнхийлөгч;
  • Улсын Их Хурлын дарга;
  • Ерөнхий сайд.
  1. Цэц Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
  1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Цэц дараах хэргийн харьяаллыг тогтооно:

Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.

Иргэн, байгууллагаас Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргаагүй ч Цэцийн гишүүний санаачилгаар Цэцийн их суудлын хуралдаан хуралдаж болно.

Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.

Үндсэн хуулийн цэцэд харьяаллын бус өргөдөл, мэдээлэл ирсэн тохиолдолд:

Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээллийн шаардлагын зарим нь Цэцэд, зарим нь өөр шүүх буюу бусад байгууллагад харьяалалтай байвал Цэц зөвхөн өөрийн харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлээд бусдын харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлэхээс татгалзана. Гэхдээ энэ нь тухайн маргааныг харьяалах байгууллагаас хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Цэцийн гишүүн шаардлагатай гэж үзвэл өргөдөл, мэдээллийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлж болно.

Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах асуудлаар гаргасан өргөдөл, мэдээллийг дараах байдлаар өргөдөл, мэдээлэл гаргагчид буцаана:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ufjg(202.9.43.85) 2017 оны 07 сарын 24

Fuwhsbb

0  |  0
Top