Нүүрийг туранхай харагдуулах 8 үс засалт

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

Та дугуй царайтай бол, хацраараа туранхай харагдахыг хүсдэг бол эдгээр үсний засалтыг сонгоорой. Нүүр царайг илүү нарийхан, зөв хэлбэртэй харагдуулдаг засалтаар мэргэжилтнүүд эдгээрийг нэрлэжээ.

 1. Урт чолк

Хацраа даган унжсан урт чолк нүүрийг илүү туранхай харагдуулдаг.

2. Өндөрсгөн боосон үс

Нүүрээ тэр чигт нь ил гарган үсээ дээр боосноор улам өргөн нүүртэй харагдана гэж та бодож байна уу. Тэгвэл дээр боосон үс нүүрийг сунгаж харагдуулснаар царай илүү нарийхан харагддаг байна.

3. Доор сулхан боосон үс


Энэ засалт нь хацрыг нарийхан харагдуулдаг.

4. Долгио


Үсээ бага зэрэг чийгтэй мэт болго. Энэ нь нүүрийг маш нарийхан харагдуулдаг.

5. Хайхрамжгүй орхисон үс

Үсээ өөгүй шулуун байлгах гэж бүү хичээ. Хайхрамжгүй орхисон үс залуу харагдуулахаас гадна царайг нарийсгадаг.

6. Хэлбэрт оруулсан үс


Үс хэдий чинээ хэлбэртэй байна нүүр төдий чинээ нарийхан харагддаг. Хамгийн зөв хувилбар нь буржийлгах.

7. Ташуу чолк


 Духныхаа тал хэсгийг нууснаар нүүрнийхээ ч тал хэсгийг харагдуулахгүй байна гэсэн үг.

8. Пикси засалт

Дугуй царайтай эмэгтэйчүүд богино засалт зохихгүй гэж боддог. Огт тийм биш. Гол нь тэгш бус хэмтэй чолк нэм.

О. Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top