Трансжендер зураач сарын тэмдгийн талаар гомдолложээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

Вашингтоны трансжендер зураач Каас Клемер эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцдэг. Тэрбээр “Инстаграм” хуудсандаа өмдөн дээр нь сарын тэмдгийн цусан дусал болсон, гартаа “Биений юм нь зөвхөн эмэгтэй хүний асуудал биш” гэсэн бичиг барьснаар зургаа авахуулан тавьжээ.

Каас Клемер одоохондоо хүйсээ бүрэн солих мэс засалд ороогүй байгаа аж. Ирээдүйд тэрбээр мэс заслын тусламжтайгаар бүхэлдээ эрэгтэй хүн болохыг хүсч байгаа гэнэ. Одоо тэр биологийн хувьд эмэгтэй хэвээр байгаа аж. Гэхдээ эрэгтэй нэртэй, үсээ богино тайрч, эрэгтэй хүний хувцас өмсдөг түүнийг бүх хүн эр гэж хардаг, эмэгтэйчүүдэд сард тохиолддог хүндхэн хэдэн өдрийг давдгийг нь мэддэггүйд гомдолложээ.

Тэрбээр охидод сарын тэмдгийн талаар зөв ойлголт, дадал өгөхийг хүсч байгаагаа ярьжээ. Тэдгээр өдрүүдэд биеэ хэрхэн авч явах, арчлах талаар охидод мэдлэг олгохоор “Инстаграм” хуудас ажиллуулж байгаа гэнэ. Каас Клемер мөн тампон барин зургаа авахуулжээ. “Тони” гэх уг тампоныхоо нэрээр “Инстаграм” хуудас ажиллуулж, охидод зөвлөгөө өгдөг байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боль(150.129.142.211) 2017 оны 07 сарын 27

Танай сайтынхан ийм юманд дуртай улс юм. Одоо боль залуучуудыг арай өөр, хүнд хэрэг болох мэдээллээр хангаж бай. Дандаа л энэ балай нарын тухай бичиж баых юм.

0  |  0
бат(66.181.178.177) 2017 оны 07 сарын 26

Ийм балай юм тавихаа болиоч сэтгүүлч, сайтынхаан

0  |  0
Top