Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан 5 сонирхолтой газар

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

Паркт зөвхөн хүүхдүүд тоглохоор очдог гэж бодож байна уу. Хөөсөн чихэр, эргэлддэг тоглоом, поп корны үнэр ханхалсан газар очихоос залхаж байгаа бол, аяллаар явахдаа та өвөрмөц газар очиж үзмээр байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Насанд хүрэгчдэд зориулсан дэлхийн хамгийн сонирхолтой таван газрын талаар мэдээлэл хүргэе.

Лондоны Амурууд


Энэ бол музей. Гэхдээ та энд шилний цаана байрлуулж, гараа бүү хүргэ гэж заавардсан эртний баримлууд үзэхгүй. Бүгдэд нь гараа хүргэж үзэж болно. Тэр ч бүү хэл баримлын хаана хамгийн эротик цэг байгааг олж тоглож болдог аж. Мөн энэ музейд зочилсон та секс судлаачтай уулзаж зөвлөгөө авч болно. Баримлуудыг Амур гэж нэрлэжээ. Хүмүүст хайрын урлагийг ойлгуулж, мэдрүүлэхээр уран барималч, инженер, секс судлаачид гээд олон хүн үүн дээр ажилласан байна.

Өмнөд Солонгос дахь хайрын парк “Jeju LoveLand”


Эргэн тойрон нүцгэн хүмүүс, чулуун бэлэг эрхтэн. Энэ бол Чэжү арал дээрх алдартай паркийн багахан дүрслэл. Ийшээ хүүхдүүдтэйгээ очихгүй байхыг бодоорой. Хайрын ажлаа хийж байгаа хүмүүс, бас нохойг ч энд харж болно. Паркийг бэлгийн боловсрол олгох төвд зориулан бүтээжээ. Тус төвд залуу хосууд ханддаг байсан аж. Мөн парк дээр бэлгийн болон эрүүл мэндийн музей ажилладаг. Дэлгүүрүүдэд нь секс тоглоомууд худалдаж, кино театрт нь энэ сэдвээр кино гардаг байна.

“Jeju Loveland” паркаар зугаалахыг солонгосчууд алжаал тайлж, амралт болдог, энэ газраар зугаалсан шөнө жинхэнэ хайрын шөнө байдаг гэж үздэг аж.


Хэсинтангийн эрхтэнүүдийн парк


Үндсэн хотоосоо нэлээд хол орших энэ паркийг залуу онгон бүсгүйд зориулан бүтээсэн нь сонин. Хайртай загасчин нь түүнийг хадан дээр хүлээлгээд өөрөө тэнгис рүү явжээ. Бүсгүй шуурганаар амь үрэгдсэн гэж домогт өгүүлдэг байна. Энэ явдлаас хойш загасчид уг газраас нэг ч загас барьж чадахаа больжээ. Нас барсан охины сүнсийг тайвшруулах гэж хүний биеийн өндөртэй ижил хэмжээтэй эрхтэнүүд бүтээсэн байна. Үүнээс хойш загас баригддаг болсон эсэхийг мэдэхгүй ч энэ газар одоо олон хүний сонирхон очдог парк болжээ.   

Прага дахь секс-машины музей


Сайтад нь бичсэнээр, энэ бол секс-механизмын цорын ганц музей. Ханануудыг нь улаан өнгөөр будсан, хуучны кино театруудын загвартай. Насанд хүрэгчдэд зроиулсан зүйлүүд, тоглоомоор дүүрэн аж. Нийт 300 гаруй үзмэр байдаг гэнэ.

Сан-Франциско дахь “Сайн чичиргээ” вибраторуудын музей


Энэ газар нэрнээсээ л ямар зүйл байгаа нь харагдана. Музейг үүсгэн байгуулагч Жоани Блэнк 20 жилийн турш вибраторуудыг цуглуулжээ. Хүмүүс марк, уран зураг гээд янз бүрийн зүйл цуглуулдаг бол Жоанигийн цуглуулга нь вибратор байжээ. Хамгийн эртний үзмэр нь XIX зууны сүүлчийнх бол хамгийн орчин үеийнх нь ХX зууны 70-аад оны үед хамаарах зүйл гэнэ. Музейд мөн насанд хүрэгчдэд зориулсан кино, жүжиг үзэж болно.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.123) 2017 оны 07 сарын 27

Хар хоринд байдаг эр билэг эрхтэний хөшөөг таихгүй, сүүлийн үед бүсгүйчүүд хүү түрүүлэх хүслээ шивнэж адис их авдаг болсон гэсэн

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 26

teneg

0  |  0
zochin(202.70.46.218) 2017 оны 07 сарын 26

yanztai

0  |  0
Жем(202.9.41.241) 2017 оны 07 сарын 26

Манайд бас боов хад гээд нэг газар байдаг даа

0  |  0
Top