Цэнхэр дэлгэцнээ сүйтгэгчийн дүрд хувилдаг рок од Pink амьдралдаа эрс өөрчлөлт хийж, үлгэр жишээ гэрийн эзэгтэй болжээ. Pink мото уралдааны тамирчин Кэри Харттай 2006 онд гэрлэсэн ч тоглолтынхоо хуваарийг өөрчлөлгүй явж ирсэн. Харин саяхнаас нарийн боов, хоолны газруудаар явж, их л даруухан царайлах болсны учир нь хүүхдэд байжээ. Хосууд хүүхэдтэй болсноосоо хойш Pink дуучныхаа карьерыг түр хугацаанд хойшлуулахаар шийдсэн бололтой. Тийм болохоор дуучин жин нэмэхээс айлгүй хүссэн цагтаа хоолны газраар орж байгаа аж. Фенүүд нь тарган Pink-ийн дүр төрхтэй төдийлөн дасч өгөхгүй байгаа гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )