Зуны сургуульд Орос, Швейцар, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНАСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28 залуу судлаач, оюутан оролцохоор хүрэлцэн иржээ.
Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулах аж. Залуу судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс юм.
Түүнчлэн Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач нэртэй эрдэмтдийн лекцийг сонсох аж.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
SHENG SHUID SURALTSANA