Хөгжим Бүжгийн Коллежийг Хөгжим Бүжгийн Их Сургууль болгон өөрчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

 Монгол Улсын Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийг Хөгжим Бүжгийн Их Сургууль болгон өөрчлөх шийдвэрийг гаргажээ.

Хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь анх 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдсан байна. Хөгжим бүжгийн коллеж үе, үеийн Засгийн газар, сайд нарт их сургууль  болох хүсэлтээ уламжилж ирсэн ч хараахан шийдвэр гаргаагүй аж. Харин энэ жил тэдний хүсэлтийг хүлээн авч Хөгжим Бүжгийн Их Сургууль болох шийдвэрийг гаргажээ.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top