Үйлийн үр гэж байдаг гэдэгт итгэдэг хүн ч бий, үүнийг тоодоггүй нэгэн ч бий. Ямар ч байлаа гэсэн эдгээр алдартнууд гэр бүлээсээ урвасныхаа хариуг амсчээ.
Андрей Аршавин-Юлия Барановская
Оросын шигшээ багийн ахлагч асан, Лондоны “Арсенал”, Питерийн “Зенит”-ийн од Андрей Аршавин энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Гэвч тэр дэлхий даяар алдаршиж Лондонд очоод тун өөр болжээ. Эхнэр нь гурав дахь хүүхдээ тээж байсан ч Андрей түүнээс урвасан байна. Юлия нөхрөө эргээд ирнэ гэж удаан хүлээсэн гэдэг. Их ч нулимс урсгажээ. Энэ бүгдийн дараа Юлия Орос руугаа буцаж, модель, телевизийн шоуны хөтлөгч болтлоо дээшилсэн бол Аршавины хувь тавилан орвонгоороо эргэжээ. Шинэ найз бүсгүй нь түүнийг хаяж, санхүүгийн хувьд доройтсон хөлбөмбөгч сэтгэл гутралд оржээ.
Кевин Федерлайн-Бритни Спирс
90-ээд онд жинхэнэ гялалзаж явсан Бритни Спирсийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Бүтэлгүй хайр дурлалуудын дараа Бритни бүжигчдийнхээ нэг болох Кевин Федерлайнтай гэрлэсэн. Попын гүнжийн төлөө Кевин хоёр дахь хүүхдийг нь төрүүлэх гэж байсан эхнэрээ орхижээ. Гэвч энэ хайр сохор байв. Бритнигийн ааш зан өөрчлөгдөж, танхайрах болжээ. Дуучин таргалж, биеийн галбираа алдан мансууруулах бодист донтжээ.
Кевинд хоёр хүүхэд төрүүлж өгсөн Бритни мөнгөнийхөө хүчээр нөхрөө хажуудаа байлгах гэж хамаг хүчээрээ тэмцэж байсан аж. Хоёр хүүхэдтэйгээ уулзах эрхээ ч хасуулсан Бритни албадан эмчилгээнд явсан хооронд нөхөр нь мөнгийг нь үрж суужээ. Удаан хугацаанд замаа алдаж явсан Бритни 2007 онд эргэн мандсан билээ. Тэр одоо хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байгаа бол Кевин Федерлайн дампуурч, таргалж, стресст оржээ.
Райан Филипп-Риз Уизерспун
Кинонд хамт тоглох үедээ бие биедээ дурлаж, төгс гэр бүл зохиосон энэ хоёр жүжигчин хэзээ ч салшгүй мэт байсан. Гэвч байдал өөрөөр эргэв. Риз уулын оргил өөд гарч, “Оскар” авах үед нөхөр нь өөрийнхөө амжилтад сэтгэл дундуур болж иржээ. Риз хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн нэг болов. 2007 онд долоон жилийн хамтын амьдралдаа тэд гэнэт цэг тавьсан билээ. Салсан шалтгаанаа тэд тас нуусан ч сэтгүүлчид олоод мэдчихжээ. Райан Ризийн араар тавьсан байна. Тэр ярилцлага өгөхдөө “Ризээс салсны дараа би дотроо уйлж, чанга хашгирмаар болж байлаа. Би хэн гэдгээ ч мэдэхээ больсон” гэж ярьсан байдаг.
Харин Риз Уизерспун одоо ч гялалзаж яваа билээ. Тэр “Оскар”-т дахин нэр дэвшсэн юм. Нөхөрт гарч, гурав дахь хүүхдээ төрүүлсэн. Райан Филипп энэ салалтынхаа дараа гурван долоо хоног жүжигчин Аманда Сейфридтэй уулзаад салжээ. Жүжигчин залуу дараа нь жирэмсэн найз бүсгүй Алексис Кнаппаа ч орхисон байна.
Жесси Жеймс-Сандра Буллок
Энэ бол Америкийн алдартай жүжигчдийн нэгний “ар нуруу руу нь хутга дүрсэн” жинхэнэ урвалт байжээ. Сандра Буллок 2010 онд “Оскар” авах үедээ 47 настай байв. Тайзан дээрээс тэр хайртай нөхөртөө талархаж байгаагаа, ямар их хайртайгаа хэлж байсан билээ. Гэвч хоёр хоногийн дараа модель Мишел Макжи түүний нөхөртэй уулздагаа дэлгэжээ. Гэвч зөвхөн тэр ганцаараа Сандрагийн нөхрийн амраг байсангүй. Жесси Жеймсийн амрагийн явдлууд ар араасаа илэрч эхэлсэн байна.
Нөхрийнхөө энэ явдлын дараа амьдрахаас, жүжигчин байхаас залхсан Сандраг сэтгэлзүйч нар аварчээ. Таван жил өнгрөхөд Сандра Буллок улаан хивсэн дээр гялалзаж, шинэ найз залуу гэрэл зурагчин, Холливудын секс бэлгэ тэмдэг гэгддэг Брайан Рэндаллаар хайрлуулж байв. Харин урвасан нөхөр нь алдартай хөтлөгч байхаа больж, сураг тасарсан билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 7 )
Үйлийн үр гэж байна аа хүний нулимс үзсэн хүн хэзээ ч өөдлөхгүй хэзээ нэгэн цагт үйлийн үр хаалгыг нь тогшдог юм шүү
Huviin asuudal bna.uuniig bichsen amitan gol garguujee.
Hun uiluulj saihan amidarna gej hezeech baihgui
Үйлийн үрийг үхэж бус эдэлж барна. Энэ бол жам юм.Мөн хуулийн шийтгэлээс ёс суртахууны шийтгэл илүү хүнд, хатуу байдаг!
Gundalai bas tegsen
GUN UHAAND BAINA
дандаа бүтэлгүй эрчүүдийг түүгээд биччихэж хөөрхий.