Харь гарагийн хүний цогцсоор хүмүүсийг хуурч байсан тохиолдол

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

Харь гариг байдаг үгүйтэй хүмүүс эртнээс маргасаар ирсэн. Бидэнтэй зэрэгцээ өөр соёл иргэншил оршин байдаг тухай ч цөөнгүй олдвор, судалгаанууд байдаг. Харийн биет үзэгдсэн газрууд ч цөөнгүй бий. Тэгвэл харь гарагийн биет олдсон хэмээн хүмүүсийг хуурч байсан олон гарч байжээ. Тухайлбал, 1947 онд Нью Мексикийн тэнгэрт том хэмжээтэй, диск хэлбэрийн, гэрэлтсэн зүйл нисч ирсэн гэдэг. Тус биет хотоос ойролцоогоор 25 км-ийн зайд нисээд, унаж осолдсон байна. Үл Мэдэгдэх Нисдэг Биетийн үлдэгдлийг фермерүүд олсон гэдэг. Энэхүү хачин жигтэй үйл явдлын баримт болон үлдсэн ганц зүйл бол одоо ҮМНБ-ийн осолдсон гэх том хар нүх юм.  Чухам түүнийг л харахаар жуулчид Шинэ Мексико-г зорьдог байна. Розуэль-д болсон энэ явдлын дараа харь гаригийн хүний цогцсыг олон нийтийн нүдэн дээр ил зөөж, дуулиан тарьж байжээ. Энэ нь маш олон хүнийг шоконд оруулсан ч дараа нь хуурамч байсан гэдэг нь илэрсэн юм. Харь гарагийн биет нь энгийн нэгэн резинэн манекен болж таарчээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enkh(95.44.113.242) 2021 оны 10 сарын 04

Za jinhene bolson yavdliig hudal bolgoh geed yahav. 47 ond rezinen huuheldei hiij baigaaguildee.

1  |  0
Top