Бакуд явсан Алла Пугачёвагийн бие мууджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

Энэ сарын 27-нд Бакуд жил бүр болох хөгжмийн наадам “Жара” хоёр дахь жилдээ болсон. Энэхүү наадмыг зохион байгуулагчдын нэг нь бизнес эрхлэгч, хөгжимчин Эмин Агаларов юм. Наадмаар дөрвөн өдрийн туршид 80 гаруй урлагийнхан уран бүтээлээ толилуулжээ. “A”Studio”, “Serebro”, “IOWA”, “Monatik” болон алдарт Алла Пугачёва, Валерий Меладзе, Валерия, Вера Брежнева, Григорий Лепс, Егор Крид, Дима Билан, Кристина Орбакайте зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн байна.

Азербайжаны нийслэлд энэ үеэр маш халуун байжээ. Энэ халуунд уран бүтээлээ толилуулахад амаргүй байсныг дуучид ярьжээ. Тэгвэл Оросын алдарт дуучин Алла Пугачёвад эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон байна. Григорий Лепсийн уран бүтээлийн үдэшлэгт дуулах гэж байсан түүний даралт нь өөрчлөгдөн бие нь мууджээ. Алла Пугачёвад түргэн дуудан эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Эмин Агаларов, Григорий Лепс болон Сергей Кожевников.

 

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.143.164) 2017 оны 08 сарын 01

Алаг болих эсэхийг заах нь ч юу л бол энэ халуунд чи ч өвдөж бох шүүдээ.

0  |  0
azaa(27.123.212.131) 2017 оны 08 сарын 01

Alla 1947 ond torson 70nastai ym bn

0  |  0
(212.253.249.32) 2017 оны 07 сарын 31

Odoo hogshirsnoo oilgoj ehleh bailgvi dee

0  |  0
Tub(202.9.40.25) 2017 оны 07 сарын 31

Dal hol garsan a gai argagvi bieni yaj diileh be bolimoor yum

0  |  0
Top