"Иргэний эрх зүйн онол, практик" илтгэл, магадлалын эмхэтгэлийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвлүүллээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүүргийн иргэний хэргийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, хуульчдыг оролцуулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ. Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уг хуралд 35 байгууллагын 232 хуульч, судлаач оролцсон юм. Энэхүү товхимлын 1 дүгээр бүлэгт уг хуралд тавигдсан илтгэлүүдийг, 2 дугаар бүлэгт тус шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн талаар гарсан сүүлийн 2 жилийн /2015-2016 он/ магадлалуудаас түүвэрлэн тусгаж хуульч, өмгөөлөгч, шүүгч, судлаач нарынхаа оюуны мэлмийд өргөн барилаа.
Эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулж, уг номыг хэвлэн гаргахад дэмжлэг үзүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүх судлалын академид гүн талархал илэрхийлье.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл ( 0 )