Оросын нэрт уран гулгагч Евгений Плющенко, продюсер Яна Рудковская нарын хүү Саша багаасаа загварын ертөнцөд хөл тавьж байгаа бололтой. Яна үргэлж загварлаг, үнэтэй брэндийн хувцасаар гоёдог шигээ хүүгээ ч загварын ертөнцөд дурлуулжээ.
Евгений Плющенкогийн бага хүү дөрвөн настай Саша модель болох гараагаа аль хэдийнээ эхэлж, муугүй амжилт олж байна. Саша ээжтэйгээ сургуулийн дүрэмт хувцасны шинэ коллекцийн зураг авалтад оролцжээ. “H&M Mini Back to school” коллекцийг Орос, Казахстан улсуудад тусгайлан зориулж гаргасан байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )