Стивен Грир гэгч нэгэн эрэгтэй нь харь гаригийн хүмүүстэй учирч, тэднээс сайн мэдээ дуулж байсан гэж баталдаг байна. Тэрбээр 1992 онд харь гаригийн хүмүүстэй таарч байсан хүмүүсийг нэгтгэх зорилгоор нэгэн төсөл эхлүүлжээ. Жил бүр Америкийн хотуудад төслийнхөө үйл ажиллагааг өрнүүлдэг байна. Тус төслийн эгнээнд АНУ–ын эрх барих институтийн хэд хэдэн нэртэй төлөөлөгчид багтдаг аж. Энэ нь ч нууц биш болжээ. Энэхүү байгууллагийн ажилчид АНУ-ын засгийн газрыг Дэлхийгээс гадна өөр соёл иргэншил, харь гаригийн хүмүүс гэж байдаг гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, олон нийтэд мэдэгдэл хийлгэхийг зорин ажилладаг байна. Тэдний ажил ч урагштай байгаа аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )