Канадын нэгэн оршин суугч гоо сайхны мэс заслын ээлжит хохирогч болсон байна. Тэрбээр уруулдаа дүүргэх тарилга хийлгэснээс болж ам нь хаагдахаа больжээ. 27 настай Жонатан Дилан Америкийн “Botched” шоуны нэгэн дугаарт оролцохдоо амыг нь янзалж, жимийж болдог болгож өгөхийг хоёр эмчээс гуйсан аж. Гоо сайхны мэс заслын золиос болсон хүмүүсийн талаар өгүүлдэг уг нэвтрүүлэгт Жонатан “Би 25 наснаасаа хойш өөрчлөгдөж эхэлсэн. Уруулаа зузаан болгохыг хүсдэг болсон. Ингээд гурван сард нэг удаа дүүргэх тарилга хийлгэж байлаа” гэж ярьжээ.
Залуу хоёр жилийн дотор 12 шприц гиалуроны хүчил уруулдаа хийлгэжээ. Тэрбээр багаасаа хүүхэлдэйнд ухаангүй дуртай байсан аж. Хүүхэлдэйнүүд шиг болохыг хүсдэг байсан учир 25 хүрээд уруулаа томруулахаар тарилга хийлгэж эхэлсэн байна. Жонатан сүүлдээ уг тариандаа донтжээ. Нэмж тарилга хийлгэсээр байвал ам нь төмөр мэт болж, хаагдахаа болино гэдгийг эмч нар түүнд сануулахад залуу сэтгэл гонсгор үлдсэн гэнэ.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
Ooroosoo bolson l bna shde.ergvv dagz
mangar gomo ve
sejgiin yumaa
Durtai umaa l hiilgesen bn. Tun ihdvel ingeh n argagui