1990 онд нас барсан Нинель Кулагина телегинезийн чадварыг гарцаагүй эзэмшсэн байсан гэдгийг ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны академи хүртэл хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Түүнийг юмсыг өөрийн оюун бодлоороо хөдөлгөж байгаа нь тухайн үедээ маш олон хүнийг гайхшруулж байжээ. Түүний энэхүү чадварыг нууцалж байсан ч сүүлд олон нийтэд ил болсон байна. 20 гаруй жил олон шинжлэх ухааны байгууллагууд Кулагинаг судалсан ч эзэмшсэн чадварынх нь талаарх огт тайлбарлаж чадаагүй байна. Түүний чадварыг нотлох олон бичлэг үлдсэн байдаг аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )