Чингис хаан шүд эмчилнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Шүдний эмч Майкл Янгийн бичсэн “Шүдний өвчнийг Чингис хааны аргаар анагаах нь” (Managing a Dental Practice: The Genghis Khan Way) ном олон улсын нэр хүндтэй Diagram prize  шагналыг хүртжээ. Номд шүдний өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар өгүүлсэн, тэр дундаа дэлхийг байлдан дагуулж байсан монголчууд шүдний өвчнөөс хэрхэн зайлсхийж байсан талаар сонирхолтой баримтууд орсон нь шагнал авахад нөлөөлсөн байна. Номыг зохиогч Майкл Янг нь өмнө нь шүдний эмч байсан бөгөөд шүд эмчлэх салбарт Чингис хааны арга ашиглан өөрийн ноёрхлоо тогтоохыг залуу эмч нарт зөвлөжээ. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг үгний үнэн их удирдагч дээр харагдаж байна. Их хааны нэр гадныхныг тэжээж байгаагийн бас нэг жишээ нь Jack Weatherford”-ийн бичсэн “Чингис хаан-Дэлхийг өөрчлөгч” ном Amazon.com-ын Audio номын Плэйофф-т сонгогдон шалгарч Changes номтой өрсөлдөж байгаа явдал юм.   

 

С.Төгөлдөр   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top