Криштиану Роналдугийн найз бүсгүй Жоржина анх удаагаа хэвлэлийн сэтгүүлчийн асуултад хариулт өгчээ. 32 настай Криштиану саяхан дөрөв дэх хүүхдийнхээ аав болох гэж байгаагаа мэдээлсэн билээ. 22 настай Жоржина Родригес жирэмсэн гэсэн яриа хэдэн сарын өмнө гарсан ч хосууд энэ талаар ам нээгээгүй байсан юм.
Жоржина Испанийн “HOLA!” сонинд өөрийнхөө тухай “Би их гэр бүлсэг хүн. Бас хооллолтдоо их анхаардаг. Багаасаа эхлэн 19 нас хүртлээ балетаар хичээллэсэн. Лондонд Хатан хааны бүжгийн академид суралцсан. Роналдутай би Мадридад танилцаж байлаа. Би тэнд “Gucci” брэндийн нэрийн дэлгүүрт зөвлөх хийж байсан” гэж ярьсан байна.
Роналду саяхан тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй болсон билээ. Том хүү Криштиану нь ч мөн тээгч эхээс төрсөн юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126