Орос Рапунцелийг дэлхий даяар биширч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Орос бүсгүй Дарья Губанова 13 жил богино үстэй байжээ. Нэг өдөр тэрбээр найзтайгаа үсээ бэлхүүс хүртлээ ургуулж чадна, чадахгүй гэж маргасан байна. Гэвч үс нь бэлхүүс хүрээд зогссонгүй. Одоо Дарьяагийн үс 182 см болжээ. Тэгсэн ч бүсгүй үсээ ургуулсаар байх гэнэ. Шаланд шүргэдэг болтол нь ургуулахыг хүсч байгаа аж. Түүний үс шал хүрэхэд цөөхөн см үлджээ.

Дарья огт үсчинд очдоггүй гэнэ. Тэрбээр үнэтэй бүтээгдэхүүнээр бус гэртээ ардын аргаар үсээ арчилдаг байна. Наранцэцэгийн тосон дээр А, Е витамин нэмээд үсэндээ хоёр цагийн турш маск тавьснаар эрүүл үстэй байдаг аж.

Орос Рапунцель нэр аваад байгаа Дарьяаг “Инстаграм”-д олон мянган хүн дагадаг гэнэ. Түүнийг янз бүрийн уралдаан тэмцээнд оролцохыг урьдаг ч бүсгүй даруухан амьдарч, нөхөртөө сайн эхнэр байж, охиноо өсгөхийг илүүд үздэг аж.



О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanjid(202.70.46.232) 2017 оны 09 сарын 03

Us saihan bol zus saihan

0  |  0
Top