Эрхтэн томруулах мэс заслын үеэр амиа алдсан анхны тохиолдол гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

Шведийн иргэн 30 настай эр эрхтэнээ томруулахаар мэс засалд ороод амиа алджээ. Британийн “The Daily Mail”-ийн мэдээлснээр, ийм төрлийн мэс заслын түүхэнд анх удаагаа мэс ажилбарын явцад өвчтөн нас баржээ. Тэрээр ямар ч архаг өвчингүй, эрүүл нэгэн байсан аж. Мэс заслын сөрөг нөлөө ч ажиглагдаагүй байна. Түүний эрхтэний уртыг нь нэмэх мэс засал хэвийн явагдаж байсан ч залуугийн зүрхний цохилт гэнэт түргэсч, даралт нь унажээ. Залуу зүрхний шигдээс болж, эмч нар сэхээн амьдруулахаар оролдсон ч хагас цаг болоод нас барсан байна.

Энэ явдлаас үүдэн мэс засалч Кевин Уайли эрчүүдэд энэ төрлийн мэс ажилбарт орохгүй байхыг зөвлөөд “Эрхтэн том байвал бэлгийн амьдрал нь сайхан байна гэж залуус бодох юм. Огт тийм биш. Бэлэг эрхтэн том байх нь ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин ч эсрэгээрээ тухгүй байдлыг бий болгодог” гэжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz(66.181.185.98) 2017 оны 08 сарын 04

tom huh ch bas hereggui...buun achaa achaalal

0  |  0
b(66.181.160.65) 2017 оны 08 сарын 04

kkkkk

0  |  0
Top