Дэлхий дээр гэрэл зураг үүсэн цагаас хойш олон алдартай гэрэл зурагчид төрж, тэдний мөнхөлсөн агшнууд нийгэмд өөрийн гэсэн сайн, саар өөрчлөлтүүдийг авчирсан, авчирсаар ч байгаа билээ. Гэхдээ дээр харуулсан морины 12 ширхэг зураг магадгүй хамгийн аугаа өөрчлөлтийг авчирсан нь мөн байх. Гэвч зураг ярихаасаа өмнө зургийг авсан, энгийн хэрнээ агуу тэр санааг сэтгэж олсон хүнийх нь тухай товч ярих нь зүйтэй болов уу.
Англид төрж, АНУ-д амжилтад хүрээд төрсөн нутагтаа ирэн тэнгэрийн оронд заларсан энэ эрхэм хүнийг Эдвард Майбриж гэдэг. Калифорни мужийн амбан захирагч асан, бизнесмэн Лилэнд Стэнфорд 1872 онд морь давхихдаа дөрвөн мөч нь газраас нэг зэрэг хөндийрдөг эсэхийг олж мэдэхийг Э.Майбрижээс хүссэн гэдэг. Э.Майбриж 1978 онд Palo Alto морин тойруулгад уралдааны замын дагуу 50 камер зэрэгцүүлэн өрж байгаад давхилтын бүх үеийг буулгаж чадсан байна.
Тэрбээр хүн төрөлхтөнд ямар гэнэтийн бэлэг барьсныг та одоо таамаглаж байгаа байх. Энэ бол хөдөлгөөнт дүрс буюу киноны эхлэлийг тавьсан явдал билээ. Л.Стэнфордын ч хүсэл биелэв. Учир нь морины хөл хэзээ ч нэгэн зэрэг урагшаа хойшоо байдаггүй нь тодорхой болсноор (зураачид хойд хос хөл хойшоо, урд хос хөл урагшаа байдалтай дүрсэлдэг байж) урьд өмнөх зураачдын давхиж буй морийг дүрсэлсэн ихэнх зурагнууд алдаатай болохыг олж мэдсэн байна.
С.Төгөлдөр
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126