Опра Уинфри “plus-size” моделиудыг буруутгав

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

Нэрт хөтлөгч Опра Уинфри тарган буюу “plus-size” модель хүүхнүүдийг илүүдэл жинг зөвтгөж байна гэж шүүмжиллээ. Илүүдэл жинтэй байх нь огт сайн зүйл биш гэж Опра онцлоод “plus-size” моделиуд усны хувцастай, нүцгэн зураг авахуулж охидод ямар жинтэй байх нь хамаагүй, эмэгтэй хүн тарган байсан ч гоё байдаг гэсэн ойлголтыг өгч байгаа нь буруу гэв.

Тэрбээр “GLAMOUR” сэтгүүлд ярихдаа, өөрөө жингээ барих гэж насаараа хичээж яваа гэжээ. 90 кг-аас дээш таргалахгүй байхын тулд Опра хооллолтдоо хатуу анхаардаг гэнэ. “Үүнээс өөр арга байдаггүй. Хүн илүүдэл жинтэй байсан ч гоё гэх ойлголтыг нийгэмд өгч байгаа “plus-size” моделиудыг ингэхээ боль гэмээр байна. Илүүдэл жин бол өвчлөхийн шинж. Таргалах тусам хүний зүрх өөхөлж, ачааллаа дийлэхээ больдог шүү дээ” гэж 63 настай Опра Уинфри ярьжээ. Тэрбээр жингээ барих гэж зовдог ч хэвийн жинтэй эрүүл байхын тулд олон зүйлийг даван туулах юу ч биш гэсэн байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.172) 2017 оны 08 сарын 06

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top