Трампын жиргээнүүдтэй ариун цэврийн цаас гарчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын жиргэсэн өгүүлбэрүүдтэй ариун цэврийн цаас “Amazon”-д зарагдаж эхэлжээ. Интернет дэлгүүр “Amazon” нь Трампын жиргээтэй нэг боодол цаасаа 11.99 доллароор худалдаалж байгаа аж. Мөн Трампын зурагтай ариун цэврийн цаас 12.95 доллароор худалдаалагдаж байгаа гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн жиргээтэй ариун цэврийн цаасан дээр Трампын Төрийн тэргүүн болохоосоо өмнө жиргэсэн жиргээнүүд ч байгаа аж. Бизнес эрхлэгчид Трампаар мөнгө олж байгаа гэхэд болно. Тэд Ерөнхийлөгчийнхөө зурагтай хувцаснууд, пиво, оймс, ариун цэврийн цаас худалдаанд нэвтрүүлсэн нь хүмүүсийн сонирхлыг ч ихээр татаж байгаа билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.180.114)  2025 оны 03 сарын 13

Баттулгын амлалттай ариун цэврийн цаас гаргая .

1  |  0
Top