Олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн нээлт Монгол Үндэсний музейд өнөөдөр болно. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт тэнцсэн долоон улсын есөн залуучууд, Монгол судлалын үндэсний зөвлөл болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгч нар оролцоно. Энэ хүрээлэнг анх ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүсгэн байгуулсан юм.
“EBI” тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь гадаадын их, дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудыг дэмжих, тэднийг урамшуулах, монгол хэлийг шамдан сурах, монгол ахуй, соёлтой бодитоор танилцах нөхцөл, боломжоор хангахад оршдог байна. Хөтөлбөрийг Монгол судлалын үндэсний зөвлөл, “Монгол сан” ТББ, “EBI” хүрээлэн энэ сарын 07–18-ны өдрүүдэд Монгол Улсад хамтран хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хот дахь монгол судлалын төвүүд, номын сан, музей, архивын газраар зочлох, эрдэмтдийн лекц сонсох, монгол ёс заншил, ахуй орчинтой танилцах аялал зэрэг үйл ажиллагаа хөтөлбөрт багтана.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 4 )
Энэнд нэг л үг таарна. Монголоос зайлчих даа
Xuvalz
NUUDLIIN SOEL USTAH ESTOI
ГАЗРЫГ ГАЙ ЗҮГЭЭР Л ЗАЙЛААСАЙ.МОНГОЛЧУУДЫГ МАРТАГНУУЛЖ БАЙГААД ДАХИЖ АМИЛАХ ГЭЖ ГАЙ БОЛОХ ВИЙ ДЭЭ.НЭГ Л МЭДСЭН ЧИНЬ ЕРӨНХИЙ САЙД ГЭЭД ГАРЧ ИРЖ ЗАВАААРАХ ГЭЖ ДОТРОО ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ШҮҮ .