1964 оны тавдугаар сарын 23-нд Британийн иргэн Жим Тамплтоны гэр бүлийнхэн Солуэй-Ферт булангийн ойролцоогоор аялж байв. Тухайн үед тус газарт эднээс өөр хэн ч байгаагүй аж. Улмаар гэр бүлээрээ тухлан амарч байх зуур жаргалтай мөчөө зурган дээр үлдээхийг хүсчээ. Гэр бүлийн гишүүн тус бүр зураг даруулсан байна. Гэртээ хариад камерт буусан зургаа үзтэл охиных нь зурагны ард нэгэн хачирхалтай биет байсанд ихэд цочирдоцгоов. Охины зургийг шинжилж үзэхэд зургийг нэмж засварлаагүй болохыг шинжээчид тогтоожээ. Зурган дээрх хүнийг одоо болтол тайлбарлаж чадаагүй бөгөөд түүнийг Солуэй Фертийн нисгэгч хэмээн хочлох болсон байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )