Британийн нэгэн модель бүсгүй Италид хулгайлагдан бэлгийн боолчлолд өртөж байжээ. 20 настай Хлое Айлиныг хүний наймаа эрхлэгчид хулгайлж, зургаан өдөр Италийн нэгэн ферм дээр бэлгийн боолчлолд ашиглаж байсан аж. Цагдаа нарын ачаар бүсгүй аврагдаж, өөрт нь тохиолдсон таагүй түүхээ ярьсан байна. Тэрбээр эхэлж байгаа модель төдийгүй залуухан ээж юм. Хоёр настай хүүтэй Хлоег долдугаар сарын эхээр Миланд загварын зураг авалтад оролцохыг урьжээ. Бүсгүй уг саналыг зөвшөөрөхдөө тэр ажил нь аймшиг болон хувирна гэж санаагүй байна. Гэрэл зурагчны оронд түүнийг хүн хулгайлдаг хүмүүс хүлээж байжээ.
Бүсгүйд мансууруулах бодис шахаж, гавлаж Туринээс 120 мил зайтай фермд харанхуй газар хорьж байжээ. Түүнийг хүн наймаалдаг сайтад бүртгүүлэн амь насанд нь заналхийлсэн байна. Моделийг арабууд худалдаж авах гэж байсныг бүсгүй мэджээ. Гэмт хэрэгтнүүд түүнчлэн Хлоегийн ойр дотныхноос мөнгө нэхэн 270 мянган фунт стерлинг өгөх юм бол бүсгүйг гэр рүү нь буцаана гэсэн байна. Харин Айлины гэр бүлийнхэн цагдаад хандсанаар бүсгүйг олзноос гаргаж авчээ.
Тэрбээр “Миний давж туулсан зүйл их аймшигтай. Би хязгааргүй их айж байсан. Хар бээлийтэй хүн намайг гавлаж, дуугаргахгүй байх гэж амыг минь скочоор тагласан. Бас нэг хүн нь тарилга хийхэд би ухаанаа алдсан. Сэрэхэд ягаан өнгийн усны хувцас, оймс өмсгөн нэг завин дээр авч яваа бололтой байлаа” гэж ярьжээ. Түүнийг хулгайлсан Лукаш Эрба гэх 30 настай польш гэмт хэрэгтэн одоо байцаагдаж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
saihan huuhnuud hetsuu ye. nogoo hytad solongost hudaldagdsan olon ohiduud yu bolson be dashiin shoo biz