Lavande - нарлаг газар хуурай, чулууллаг хөрсөнд ургадаг. Гайхалтай содон анхиулуун үнэртэй энэхүү бутлаг цэцэгт ургамал юм.
Үүнийг эртний Ромын дээдсүүд усанд орохдоо ванндаа хийж анхилам үнэрийг нь биендээ шингээдэг байжээ. Тэр үед Газрын дундад тэнгисийн эрэг дагуух хөрсөнд зэрлэгээр ургадаг байсан аж.
Ингээд дундад зууны үед Лаванда цэцгийг үнэртэн, эмийн ургамалын зорилгоор түгээмэл хэрэглэх болжээ. Анх Шведын ботаникч Carl von Linne 1753 онд уг цэцгийг тарималжуулж тариалсан байна.
Одоо Францын Aljes-Maritine ны Grasse тосгоны талбайд зөвхөн лавандаг тариалаж жил бүр энэ тосгонд лаванда цэцгийн декорацийн урлаг, шинэ сорт, шинэ үнэртэний конкурс уралдаан болж онцгой нэгнийг шалгаруулдаг. Энэ цэцэгсийн талбайг үзэх гэж жилдээ хэдэн зуун мянган жуулчин ирцгээнэ.
Мөн францын баруун өмнөд Lot-Caronne-д буюу уулархаг нарлаг, 500-700м өндөрт лавандаг тариалж өвөрмөц хурц үнэртэй үнэртэнг бэлтгэхэд хэрэглэдэг болжээ. Ургацаа 7-8 сард хураадаг.
Франц нь дэлхийн лавандагийн тариалалт болон үнэртэний 80-90% хангаж байна.
Лавандагийн үнэр нь ядраагаа тайлах, тайвшруулах, сайхан мэдрэмж төрүүлэх шидтэй. Түүчлэн дотор муухай болж огиулж бөөлжих, шөрмөс, булчин татах үед булчин сулруулахаас гадна антисептик - бактер эсэргүүцэх үйлчилгээтэй.
Хэрвээ та францын өмнөд Газрын дундад тэнгисийн орчмын Канне, Нисе, Марселл хотуудаар аялавал бараг таны алхам тутамд Лаванда цэцэгсийн хөөрхөн бяцхан мухлагууд таарч, та тэндээс яамр ч хэлбэрээр саван, үнэртэн, цэцгээр дүүргэсэн жижиг уут, хатаасан ч үнэрээ хадгалсаар байгаа лаванда цэцгийн баглааг худалдан авч гэртээ тавихад таны гэр тэр чигээрээ цэцэгсийн үнэрээ амьсгална даа...
Perle Van
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
manaid zerleg baidlaar urgadag yum bol uu? yumaa guitsed bichhed yadag bn aa
Mongolchuud iim yum medehgui zerleguud