Оросын Владикавказаас холгүйхэн пуужин хөөргөх үеэр нэгэн хачирхалтай явдал болж байсан байна. Тодруулбал, газраас пуужин хөөрөх замдаа нэгэн үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлджээ. Пуужин устгагдаагүй боловч гэмтэж, буцаж унасан байна. Хэд хоногийн дараа мөөг түүж явсан хүмүүс ойгоос өнөөх пуужинтай мөргөлдсөн гэх нисдэг биетийг олжээ. Тус биет нь хачирхалтай цилиндр хэлбэртэй, талст хэлбэрийн орой, металл суурьтай байсан аж. Мөөгчид объектын зургийг авсныхаа дараа, шууд улсын аюулгүй албаныханд тушаасан байна. Улмаар тус биетийн тухай мэдээлэл хав дарагдсан гэж үзэх аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )