Зургийн тайлбар: Богд хааны бор зааны түүхэнд үлдсэн фото
Дайчин чин ван Ханддорж тэргүүтэй монголын элч төлөөлөгчид 1912-13 онд Орос оронд айлчлахдаа Богд Жавзандамба хутагтад зориулан бага шиг бор Зааныг 22 мянган рублээр худалдан авч байжээ. 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл Зааныг вагонд ачиж, зарим газар нь явган хөтөлж туух зэргээр 8 сар гаруй аялаж явсаар Хиагт хотноо авчирч дээ.
Гэвч хүйтний улирал эхэлсэн тул Зааныг Хиагтад өвөлжүүлж 1914 оны хавраас хөтлөж, туусаар 3 сар явсаар нийслэл хүрээнд авчирч байв. Заанд сан тавьж энхрийлдэг малладаг 3 гэлэн байсан ба Богд хааны ордоны баруун хойно тусгай байшинд Зааныг тэжээж асардаг байсан гэдэг. Байшингийн урд талд одоо ч Зааныг аргамжиж байсан гинж, гадас нь байдаг гэнэ.
Чин ван Ханддоржтой хамт өндөр Гонгор явж ирэхдээ Богдын бор Зааныг арчилж, тууж авч ирэн бас хааны ордонд малладаг байсан гэсэн яриа байдаг юм байна. Богд хаан Заанд зориулж гоёлын өмсгөл оёулж өмсгөн, сургуульлаж бас цирк тоглуулдаг байсан гэнэ.
Зааны хүнсэнд өдөр бүр Хааны сангаас 21ш мантуу, 2 жин шар будаа, 3 шанага улаан чавга зориулдаг байж дээ. VIII Богд маань их сониуч, сонин хачин ховор үнэт зүйлсийг үнэ хайрлахгүй худалдан авч цуглуулдаг байсан нь: автомашин, харилцуур утас, янз бүрийн цаг, болор-шаазан чамин эдлэлүүд, уран зураг, ховор амьтад, шувуу, Гимлайн баавгай, сармагчин, Энэтхэгийн тоть, хорт могойн чихмэл, мөсөн туйлын оцон шувууд зэргийн чихмэлүүдээс харагдаж байв.
1924 онд Богд хаан жанч хальсаны дараа Зааныг арчлах тэжээх хүнгүй болсоноор 2 жилийн дараа бор Заан нас барсан гэж архивт тэмдэглэсэн байдаг юм байхаа, хөөрхий минь.
Perle Van
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
bogdiin bor zaanii bor mantuug xiij bsan bairaa...
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126