Алтан загасыг 2.5 метр зайд уралдуулдаг гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 12

Вашингтон мужийн Такома хотын нэгэн шар айрагны газар алтан загасны уралдаан болдог байжээ. Долоо хонг бүр уламжлал болгон зохиогддог энэ уралдаан шар айрагны газрын үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн гол үйл явдал, зугаа нь байдаг байж. Харин амьтан хамгаалах нэгэн байгууллага хотын захиргаанд “матсаны” уршгаар цаашид уралдаанаа явуулж чадахгүйд хүрчээ. Байгаль хамгаалах тэр байгууллага хотын захиргаанд ирүүлсэн гомдолдоо “Уралдах нь алтан загасны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Үхэж ч болзошгүй” хэмээн бичсэн байсан гэнэ. Харин уралдааныг зохион байгуулагчид уралдааны үед загас үхсэн тохиолдол байхгүй хэмээн гүрийж байгаа гэнэ. Загаснуудыг 2.5 метр зайд уралдуулдаг бөгөөд ингэхдээ загасыг хурлуулахын тулд урт саваа ус руу хийн “гуяддаг” юм байна. Чухам энэ үйлдэл загасыг үхэлд хүргэх аюултай гэж байгаль хамгаалагчид үзээд байсан юмсанжээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top