АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс улс төрөөс гарч, зүгээр л өөрөөрөө байхаар шийджээ. Хатагтай Райсын хувьд өөрөөрөө байна гэдэг нь жүжигчин болно гэсэн үг юм байна. Тэрбээр “Студия 30” кинонд өөрийнхөө дүрд тоглохоор болжээ. Түүний найз залуугийн дүрд алдарт Алек Болдуин тоглох юм байна. Дээрх бүтээлд АНУ ОХУ-ын хоорондын харилцааны эгзэгтэй үеүүдийг дүрслэн харуулах юм байна.
Кондолиза Райс орос хэлний орчуулагч байсан гэдгийг уншигч та мэдэх биз. Тиймээс Ж.Бушийн засаглалын үед ОХУ-тай харьцах харилцаанд ямар чухал үйл явдал болж өнгөрснийг энэ киноноос цухас ч гэсэн авч үзэж болох юм байна. Кинонд В.Путин ч нэлээд “гарах” аж. Кондолиза Райс дэлгэцийн бүтээлд хүч үсэн анхны улстөрч биш бөгөөд дэд Ерөнхийлөгч асан Альберт Гор дэлгэцэнд мөнхөрч байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Бушийн шулам, аргаа баржээ.