Хилийн чанад дахь Монгол залуус анхдугаар чуулганаа хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 13

 “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” Төрийн бус байгууллагаас “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвээр анхдугаар чуулга уулзалтаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уулзалтаар оюутан залуусын мэдээлэл солилцох, нэгдсэн сүлжээг бий болгох, Монгол орны хөгжил дэвшилд оруулах залуусын бодит хувь нэмрийг тодорхойлоход анхаарч ажиллах чиглэлд зөвлөлдөх юм байна. Уулзалтад гадны их дээд сургуульд суралцдаг, зуны амралтаараа эх орондоо ирсэн оюутнууд болон АНУ, Орос, Хятад, Турк, Герман, Япон, зэрэг орнуудад дээд боловсрол эзэмшсэн  залуусын төлөөлөл оролцох ажээ.

Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top