Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хаад болон хатад

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 14

Дэлхийд хаант засаглалаа хадгалж үлдсэн улс цөөнгүй байдаг билээ. Эдгээр улсуудыг засаглаж байсан, байгаа хаад, хатдаас хамгийн үзэсгэлэнтэйг нь BeautifulPeople.com сайт үзэгчдээс санал авах зарчмаар шалгаруулан олон нийтэд зарласан байна.

Хамгийн үзэсглэнтэй хатдыг мэдээж хэрэг Холливудын домогт жүжигчин, Монакогийн ван Реньегийн хатан Грейс Келли тэргүүлжээ. Харин эрчүүдийн Шведийн ван Карл Филипп тэргүүлсэн байна. Харин Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий Кейт Мидлтон ирээдүйн хааны ээж Уэльсийн гүнж Дианагаас дээгүүр байрт бичигдсэн нь гайхалтай.      

Дэлхийн хамгийн үзэсгэлэн төгөлдөр хатад

1.       Монакогийн хатан Грейс Келли

2.       Иорданы хатан хаан Рания Аль-Абдулла

3.       Кейт Миддлтон

4.       Уэльсийн гүнж Диана

5.       Монакогийн гүнж Шарлотта

6.       Гаятри Деви

7.       Шведийн гүнж Мадлен

8.       Данийн хаан ширээ залгамжлагч гүнж Мари

9.       Гүнж Маргарет

10.     Японы угсаа залгамжлах ханхүү Нарухитогийн хатан Масако Овада

 

Харин эрчүүдийн жагсаалтыг Шведийн жонон Карлл Филипп, түүний дараа Монакогийн ван Монако III Реньегийн ач хүү Андреа Казираги нарыг нэрлэсэн байна.

Хамгийн үзэсгэлэнтэй хаад

1.       Шведийн жонон Карл Филипп

2.      Монакогийн жонон Андреа Казираги

3.       Данийн жонон Фредерик

4.       Уэльсийн жонон Гарри

5.       Уэльсийн жонон Уильям

6.       Грек ба данийн жонон Филипп

7.       Астурийн жонон Фелипе

8.       Люксембургийн герцог Гийом

9.       Монакогийн ван II Альбер

10.     Уэльсийн жонон Чарльз.

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top