Владимир Жириновскийн хийлдэг гудас дээр заларч буй зураг ил болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

2018 онд ОХУ-ын  ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Дараагийн ерөнхийлөгч хэн байх нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байгаа. Улс төр судлаачдын үзэж байгаагаар В.Путин ноёрхлоо алдахгүй байх магадлалтай гэжээ. Түүнтэй өрсөлдөхөөр ОХУ-ын Либерал ардчилсан намын удирдагч Валадимир Жириновский нэр дэвших магадлалтай байгаа аж. Тэгвэл түүний намынхаа гишүүдтэй хийлдэг гудсан дээр заларч буй бичлэг цахим ертөнцөд олныг шуугиулаад байна. Тодруулбал, тамирчдын өдрөөр түүний намынхаа залуу гишүүдтэй бассейнд хийлдэг гудсан дээр хэвтэж байгаа нь папарацид өртжээ.

 Тэрбээр өдгөө 71 настай бөгөөд В.Путинаас зургаан насаар ах юм. Нийт 5 удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж дээд амжилт тогтоосон гэдгээр нь хүмүүс мэддэг байна. 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лл(103.10.22.55) 2017 оны 08 сарын 15

заваан тэнэг хөгшин бэ. энэ яаж ерөнхийлөгч болох юм бэ

0  |  0
Top