Норвеги нь хүний эрхийг хамгийн их дээдэлдэг улс билээ. Энэ үүднээсээ ч иргэд нь ч соёлтой, өндөр хөгжилтэй улсын тоонд зүй ёсоор ордог. Норвеги Улс үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс заншлаараа тун ч алдартай. Тэгвэл тус улсыг алдаршуулах бас нэгэн зүйл нь шорон байх аж. Яагаад шорон нь алдаршуулна вэ гэж бодож магадгүй. Тэгвэл Норвегийн шорон бусад орны хорих газраас эрс өөр гэнэ. Шоронг хүмүүс төсөөлөхдөө хангамж муутай, орчин нөхцөл тааруу гэж боддог. Гэтэл Норвегийн шорон энэ бодлыг тань эрс өөрчлөх ба тансаг зочид буудалд амарч байгаагаас ямар ч ялгаагүй гэнэ.
Нарсан ойн дунд 75 акр газрыг эзлэн орших Норвегийн Halende хэмээх шорон нь дэлхийн бусад оронд орших шоронгуудтай огт адилгүй юм. Эндхийн хоригдлууд магадгүй наранд байсан амьдралаасаа ч илүү тав тухтай, хүндтэй амьдралаар амьдардаг ажээ. Норвегийн хоёр дахь том шорон болох энэ шорон нь 252 сая долларын хөрөнгөөр босчээ. Шоронгийн 250 гаруй хүмүүжигчийг 350 гаруй харгалзагч хянах аж.
Хорин газарт хүнийг тав тухтай байхад зориулсан бүхий д зүйлсийг бүрдүүлж өгсөн байх аж. Тухайлбал, супер маркет, LCD зурагт, сүүлийн үеийн загвартай тавилга, шүршүүр, гал тогоо гэх мэт. Мөн орчин нь маш цэвэр цэмцгэр байдаг байна. Хэрэв хоригдол ажил хийвэл ажлыг нь цагийн 9 ам.доллараар үнэлж цалин өгдөг байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
4 say huntei bayn uls ingedeg bol 60 say maltai uheruud nohoin mah ideed taarchdee
Хулгайчууд нь юугаар өөрийгөө хүмүүжүүлэх юм бол доо.
shaa2 bid napaas tansag amidpdag shopon be norveg opj xepeg xiidimu yadiin =,=