Сурибачи өндөрлөг дээр АНУ-ын далбааг мандуулж байгаа нь

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

Бүх цаг үийн хамгийн алдартай гэрэл зургуудын нэгийг та бүхэн харж байна. Япончууд Ивото, америкчууд Иво жимо хэмээн нэрлэдэг, Номхон далайд орших олон жижиг арлын нэгэн дээр 1945 оны хоёрдугаар сарын 19-өөс гуравдугаар сарын 26-ны хооронд амь үрэгдсэн цэргүүдийн хувиар нь тооцож үзвэл дэлхийн түүхэнд хамгийн их хохиролтойд тооцогдох ширүүн тулалдаан болж өнгөрсөн байдаг. Аралд дээр байрлаж байсан Японы 21 000 гаруй цэргээс 20 000 нь амь үрэгдэж 1083 нь л олзлогдсон юм. Амь үрэгдсэн цэргүүдийн дунд дайсандаа амьдаар олзлогдохгүйн тулд гэдсээ хүүлэн үхсэн нь олон байсан гэдэг. Жо Розенталь гэгч зурагчин авч, хожим нь Пулицерийн шагналыг хүртсэн уг зураг дээр Ира Хэйс, Майк Странк, Рене Ганон, Харлон Блок, Франклин Сусли, Жон Брэдли нарын цэргүүд дайн эхэлсний дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 23-нд Сурибачи хэмээх өндөрлөг дээр улсынхаа далбааг мандуулж байгаа агшин дүрслэгдсэн байна. Улмаар эдгээр зургаан цэргээс дөрөв нь амь үрэгдсэн гэдэг.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top