Цагаан хэрээ үзэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

Санкт Петербургт цагаан хэрээ үзэгджээ. Иргэд энэ сонин шувууг хараад дүрс бичлэг хийснийг нь “100 ТВ” телесуваг  орон даяар цацсан байна. Хар толгойтой цагаан биетэй уг шувуу гудамжаар явж, хоол хайж байжээ. Орон нутгийн шувуу судлаачид уг шувууг барьж авсан эсэх талаар харин мэдээлээгүй аж. Цагаан хэрээ байгальд үзэгдэх нь ховор бөгөөд гадны ямар нэгэн шалтгаанаас л ийм өнгөтөй болох боломжтой юм байна. Биеийн аль нэг хэсэг нь цагаан өнгөтэй хэрээ байдаг ч цагаан хэрээ бол байдаггүй юм байна.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baatar(202.9.42.49) 2017 оны 08 сарын 17

Orsod tsagaan heree haragdsan ni sain saihanii beleg temdeg Orosiin augaa ard tumen mandan badrah boltugai

0  |  0
Top