Оросын “Голос” шоуны зургаа дахь дугаарын зураг авалт эхлэхэд бэлэн болжээ. Шүүгчдийн улаан суудалд суух хойд хөршийн урлагийн акулууд тодорсон байна. Дима Билан, Пелагея, Леонид Агутин болон Александр Градский нар шүүгчээр ажиллахаар болжээ.
Тэгвэл өнгөрсөн дугаарын ялагч Дарья Антонюк шагналаа авч чадаагүй байгаа гэсэн мэдээлэл “Голос” шоуны нэр хүндэд багагүй нөлөөлөх бололтой. Төслийг спонсорлосон “Югра” банкны үйл ажиллагааг Төв банкнаас царцаасан учир ялагчийн шагналыг өгч чадахгүй байгаа аж.
“Мөнгө надад байгаа ч авч чадахгүй байна. Банкинд үүссэн асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байна. Мөнгөө аваад би өөрийнхөө карьерт хэрэгтэй, бас нийгэмд ашигтай зүйлд зарцуулна” гэж Дарья Антонюк “Super” сайтад ярьжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )