Брэд Питт хүүхдүүддээ хатуу ханддаг байснаа хүлээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 17

 12 жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын салах үйл явц зогсчээ. Гэхдээ энэ нь тэд эргээд нийлнэ гэсэн үг биш аж. Тэд хүүхдүүдээ хэн нь харах асуудал дээр санал нийлэхгүй байгаа учир гэрлэлтийг цуцлах боломжгүй болжээ. Мөн өмч хөрөнгөний асуудал байгаа аж.

Тэднийг эргээд нийлсэн гэж хэвлэлүүд саяхан мэдээлсэн. Гэхдээ Анжелина архинд донтож, хүүхдүүдтэйгээ ширүүн харьцдаг болсон нөхөртэйгөө эргээд нийлнэ гэсэн зүйл байхгүй гэж ярьсан байна. Тэрбээр Брэдийг архи уулгүй нэг жил болвол хүүхдүүдтэй нь уулзуулж байж болно гэжээ. Жүжигчин хүүхдүүдээ маш их санаж, тэдэнтэйгээ уулзахыг эхнэрээсээ хүсдэг байна. Жоли ч Брэдэд зөөлөн хандаж, хорт зуршлуудаа орхивол хүүхдүүдтэйгээ илүү удаан хамт байж болно гэжээ.

Холбооны мөрдөх товчоо Брэд Питтийг хүүхдүүдтэйгээ хатуу харьцдаг гэдгийг тогтоогоогүй байгаа ч жүжигчин өөрөө архинд үнэхээр их орж, зан ааш нь өөрчлөгдсөн байснаа хүлээжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top